Wednesday, August 3, 2016

1-р БНМ: Тиймээ би сүүдэрт дурлажээ

Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн юуг ч юм хайж явлаа. Өнөө зүйлээ хайж яваад түүнийг анх олж харсан. Түүнийг царайг юу ч гэмээр юм нэгэн зүйлээр халхлагдсан байв. Гэвч түүнийг энэ хорвоогийн өөр хаана ч байхгүй үүрийн туяа хөшигний завсраар тусах мэт нүд гялбам хурц инээмсэглэлээр нуусан мэт. Цагаан өмсгөл нь миний харааг татахад тэр бүсгүйг яг л сүмийн шүтээн мэт байгаа газраа гэрэл цацруулан зогссон байсан.

Би зотуслаа. Хурсан хүмүүсийн яриан дундаа түүний эелдэг хоолой чихэнд сонстож, шүтлэгтэй хүмүүсийн цэцэрлэг дэх ургуулсан сарнай, яргуй цэцэгнийх шиг зөөлөн анхилуун үнэр нь намайг мансууруулж байв. Цонхны цаанаас бүүдгэр цагаан үүлсийг нэвтлэн сарны туяа тусч алаг эрээн цонхны шилний дээд хэсгийг гэрэлтүүлэх үед харин доод хэсгийг нь бадамлан асаасан лааны гэрэл асаах мэт шаргалтуулж байсан юм.
Найз минь надад нөхцөл байдлын ёслол төгөлдөр нь нөлөөлсөн үү эсвэл гэрэлтэн цацрах энэ эмэгтэйн сурвалжит гараад төрх нөлөөлсөн юм уу ямар ч гэсэн тэр бүсгүй харанхуйд ганцаараа гялтганах гантиг хөшөө шиг гэрэлтэж, үнэхээр гантигаар хийчихсэн мэт санагдсан. Тэр эмэгтэйд үл ойлгох хүндэлтгэл төрөхийг би мэдэрч, зүрх рүү хүйт даав.
Би түүнийг шунамхайран харж байлаа. Бүсгүй надаас бусдыг олж харан, намайг үл анзаарах вий гэсэн шиг зүрх зүсэх мэт инээмсэглэсээр.
Найз минь чи ийм хоолойг хэзээ ч сонсож байгаагүй. Хэзээ нэгэн цагт хурц ган хэн нэгний зүрхийг минийх шиг ийм шаналгаатай сүлбэж байгаагүй. Бүсгүй инээмсэглэл, түүний гэрэлтсэн царайнд бүрэн автахад би бараг дууссан. Түүний хоолой миний сэтгэлийг бүрэн хөндөж, түүний үзэсгэлэт дүр төрх намайг солиоруулсан.
Энэ эмэгтэй туйлын нууцлагаар гэрэлтэж байсан тул өөр ямар ч тохиолдолд түүн рүү тэмүүлэхийн оронд энэ удаа би ухарсан юм. Тэгэхэд бүсгүй надруу ирсэн. Үгүй яг хэлэх юм бол миний байгаа зүгт ирсэн. Учир нь намайг анзаараа ч үгүй. Сарны гэрэл царайг нь гэрэлтүүлэхэд энэ гэрэлтсэн царай ер бусын үзэсгэлэнтэй сайхан харагдлаа. Царайнд нь дахиад л нууцлаг хатуу төрх наалдав. Инээмсэглэл, баяр баясал, инээд хөөрөөс юу ч үлдсэнгүй. Ганцхан нүд нь л гялалзсаар байв. Хагас нээсэн ам нь хормын өмнө түүнийг орхичихсон мэт санагдах амьдралын амьсгааг өөртөө сорно. Тэр ядарч зүдэрсэн байдалтай, зүүдэндээ тэнүүлчилдэг хүмүүс шиг хэдэн алхам явлаа. Энэ үед би түүн рүү яарч гараас нь хөтлөв. Учир нь бүсгүй газраар гишгэж яваагаа ухаараагүй байсан. Өөө найз минь ямар үзэсгэлэн гоо ба ямар хүмүүн бус хүч вэ? Би энэ хорвоо дээр нэг ч ийм юм үзээгүй. Хааяа нэг зүүдэнд миний өмнө тэнгэр нээгдэж, тэндээс энэ бодит байдал шиг үзэгдэл бууж ирдэг
Үргэлжлэл бий....

No comments:

Post a Comment