Monday, August 8, 2016

Ганц л боломж

Дуулах дуунаас чинь илүү
Дуудах хоолой чинь сайхан
Галзуурталаа дурласны миний
Гараас атгах төдийд
Итгэл найдвар минь хэд дахин нэмэгдэж
Инээд алдан гүйж явдаг

Яагаад ву гэдгээ надад хэлээч
Юу болсоныг мэдэх хувьгүй юм гэж үү
Холын холоос дуудах бүрт
Харамсаж суудаг дэргэд чинь байгаагүйдээ
Ойртох тусам чи надаас
Ольж зугтах чинь юуных вэ
Эд эс бүрийн минь
Эргэн тойронг мянган зүүгээр хатгаж байна
Шалтгааныг нь мэдэхгүй байж
Шаналж байгаа зүрхнээсээ яаж чамайг сугалах юм
Гуйж байна хайрт минь
Ганцхан энэ л асуултанд хариулаач ЯАГААД
Нэгэн хэвийн амьдралыг
Нэг л үгээрээ өөрчилчихөөд
Нисээд одно гэдгийг чинь мэдсэн бол
Нууцхан сэтгэлдээ ганцаараа хайрлаж
Чамайг бас өөрийгөө
Шаналгах учир юув
Боломж хэрвээ байгаа бол
Болзоо товлосон өдрийг хүртэл
Бодолдоо би нам түгжиж
Борхон зүрхнийхээ гүнд хадгалъя
Хайр шидсэн харц чинь
Харц булаасан төрх чинь
Хамгаас илүү үнсэхийг хүссэн
Халуухан тэр уруул чинь
Өдрийн од шөнийн нартай адил
Өтгөн мананд уусах юм
ЮУНЫХ ВЭ
Зөвхөн чамд гэж хийсэн зүйлс минь
Зүсэх илдний үзүүрт тогтсон
Миний эцсийн дусал цус шиг
Маргаашийг үзэхгүй болжээ.
Буруу байвал сөгдөөд гуйя
Буруудсан бол намайг уучил
Ганцхан энийг л надад хэлээч
Гал шиг сэтгэлийг чинь юу унтраав

No comments:

Post a Comment