Sunday, August 14, 2016

1-р БНМ: Мэдрэмж, ертөнц, хаалга

Хүнд мэдрэгддэг мэдрэмжүүдээс хамгийн гайхалтай бас зовлонтой нь ХАЙР. Үүнтэй хэн ч маргахгүй маргаад барахгүй гэдэгтээ санал нийлэх биз. Яг тэр хүний юу нь ингэтлээ татаж байгаа нь ялангуяа бодох тусам зүрхэнд хүчтэй мэдрэгдэх тэр мэдрэмж. Нэг дуун дээр гардаг ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ШАНАЛАХ ДУРТАЙ гэдэг шиг. Бодохгүй бол шаналахгүй л дээ гэхдээ хамгийн хэцүү нь бодохгүй байж хэзээ ч хэзээ ч хэзээ ч чадахгүй.
За бодоод үзье л дээ. Хүн яагаад хэн нэгнийг хайрлалгүйгээр амьдарч чадахгүй гэж, туйлын зорилго нь хэн нэгнийг хайрлах юм шиг, заавал хажуудаа нэг хүнийг байлнахыг хүсдэг юм бэ. Заримдаа бүр боломжгүй хүнийг хүртэл хайрлах гэж хичээдэг. Нөгөө талаараа маш их хувиа хичээсэн зан ч юм шиг. Эсвэл тэр хүнээс нэг зүйл авах ёстой ч юм шиг. Амьдрал гэдэг заримдаа яг л нэг дугуй цикд шиг. Чи ямар нэг зүйл хийсэн бол тэрний чинь үйлийн үр /карма/ заавал чам дээр ирнэ. Сайн зүйл бол түүний үр шимээ хүртэнэ муу зүйл бол ялгаагүй бүр хэд дахин ирнэ. Хайр яг л тийм. Хэн нэгнийг гомдоож шаналгасан бол хариу заавал ирнэ. Нөгөө талаараа хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж, дутууг нь нөхөж, сэтгэлийг нь дүүргэж өгвөл чамд яг л тэр зүйл ирнэ. Мэдээж тэр нь чиний хайрласан хүн чамайг хайрлах юм шүү дээ.
Хүн болгоны дотоод ертөнц гэж байдаг. Мэдээж түүнийгээ байнга дэлгээд явна гэж байхгүй л дээ. Бага зэрэг л завсар гаргадаг байх. Түүгээр хальт шагайж харчихаад би тэр хүнийг мэднэ гээд яриад явна гэдэг бол бас тэнэглэлийн нэг төрөл юмдаа. Тэр том ертөнцийг хааж байдаг хаалга түүнийг түгжсэн цоожтой. Хамгийн тэнэг нь хүмүүс тэр цоожийг нээлгүйгээр шууд л хаалгыг балбаж эхэлдэг. Цоож нээх ганц түлхүүр нь магадгүй тэр хүнд буюу өөрт нь байдаг байх. Цоожийг нээх түлхүүрийг хүн амьдралдаа маш цөөхөн хүнд л өгөх ёстой.
Би чамд хайртай яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ гэдэг үгийг маш их хэлдэг. Би өөрөө ч хэлж байсан удаатай. Түүний оронд түлхүүрийг чамд өгөх боломжийг нээсэн нь хамаагүй дээр болов уу даа. Хайртай хүнийхээ оронд өөрийгөө тавьж түүний юу мэдэрч юу бодож ямар байгааг ойлгохыг илүүтэйгээр хичээ. Шууд балбах биш, өг гэж дайрах биш, эсвэл өөрөө онгойхыг нь хүлээх биш. Нэг хүний хэлж байснаар магадгүй хайрлах гэдэг нь бидний ЧАДВАР байх. Гэхдээ эрэгтэй хүний хувьд ээжийгээ хайрлаж ойлгож чаддаг хүн л эмэгтэй хүнийг хайрлаж чадах байх.
За тэгээд эцэст нь ХАРИУ НЭХЭЛГҮЙ ХАЙРЛАЖ ШУНАЛАА ДАРЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ гэдэг дүгнэлтэнд хүрлээ дээ. АМЖИЛТ

No comments:

Post a Comment