Tuesday, August 16, 2016

Хүлээс

Нэг газраа хөдлөлгүй зогсоно. Юунд гэдгээ мэдэхгүй ч хоргодсоор л. Нар зөвхөн надаас бусдыг ээж сар зөвхөн намайг л тоож байх шиг. Уйтгартай гэхэд дэндүү уйтгартай. Бие минь чөлөөтэй мэт боловч сэтгэлээс минь нэг зүйл уяатай. Би өөрөө хаа ч дүүлэн нисэж гүйн харайж явж байгаа ч зүрх нэг газар үлдсэн бололтой.
Надаас зугтсан тэр зүрхийг бишээ минийх биш тэр зүрхийг...Харуусах зүйл биш. Чөлөөлөгдсөн мэт. Хүлээснээс тайлагдсан мэт жингүйдэлд орж яг хаврын салхинд туугдан яваа хамхуул шиг. Зогсох газар үгүй хээр талд эзгүйчилэн нисэх шувуу шиг. Бие минь хөнгөн байна сэтгэл минь хоосорсон байна. Жаргах нарны сүүлийн туяа хамгийн тодоороо гялбасныг жаргал гэж андуурч. Тиймээ нар жаргаж зул бөхлөө. Нисэх цаг.

No comments:

Post a Comment