Saturday, August 13, 2016

Амьдрал ба хоол

За амьдрал гээд байдаг аймар том их багшийг өөр өнцөгөөс харах гэж оролдлоо. Тэгээд үйл явц процессын хувьд хоол хийхтэй их төстэй санагдав. Эхлээд хүнээр заалгана эсвэл заавар харна өөрөө туршиж хийж үзнэ. Орцоо бэлдэнэ, амтаа тааруулна, галаа зөв тохируулна гээд л. За тэгээд ер нь юутай ч зүйрлэж болно. Энэ удаа хоол хийхтэй хэрхэн зүйрлэсэнийг сонирхоод нэг үзээрэй.
Бүр эхнээс харъя л даа.
1. Орцоо сонгоно. /Амьдралаа сонгож байгаа хэрэг л дээ. Мэргэжил, хань ижил, ажил гэх мэт сонголтууд зөндөө. Хамгийн гол нь чи ямар хоол хийх гэж байгаагаас л хамаарна л даа. Ямар байлгамаар байна түүнийхээ дагуу сонголтоо хийнэ./
2. Амтлагчаа сонгоно. /Амьдралд чинь илүү гоё амт оруулах зүйлс юм уу даа. Сонирхол, чөлөөт цагаа өнгөрөөх, найз нөхөд, уулзалт, болзоо за тэгээд юу ч байж болно доо./
3. Бэлтгэл ажил. Ногоо арилгах, гурилаа зуурах, махаа татах гэх мэт /Энэ бол ЕБС, Их сургууль гэж ойлгож болно. Чамд ерөнхий суурь мэдлэгийг олгож байгаа хэрэг. Нээх мэргэжлийн түвшинд биш гэхдээ чамд мэдлэг олгож байгаа. Энэ үед хэр сайн сурч боловсорч чадна төдий чинээ сайн тогооч л болнодоо. Бүх тогооч нар бэлтгэгчээс л эхэлнэдээ./
4. Одоо тэгээд хийж гарна. Ерөнхийдөө үндсэн зүйлүүд гэх үү дээ. /ЕБС, Их сургуулиас хэр их зүйл сурсан бэ гэдгээ харуулах цагдаа. Амьдралыг өөрөө бүтээж байгаа хэрэг. Ямар нэг зүйл хийж эхэлнэ. Амт нь муухай болвол чамд туршлага, цаашаа яаж хийхээ мэдээд алдаагаа засаад явах гэх мэтчилэн тэр чигээрээ л туршлага. Шинэ орц сурна, хүнээс заавар зөвөлгөө авна. За тэгээд та одоо ч хоол хийж байгаа гэдгээ мартваа./
5. Амтлагчаа хийнэ. / Ямар ч амтлагч хэтэрвэл хоол амтгүй болно. Багадвал бас л амтгүй. Амьдрал ямар ч ялгаагүй жаргал ихэдвэл зовлон болдог, зовлон ихэдвэл бас л хэцүү аль аль нь багадвал бас л утгагүй. Амьдрал ер нь тэнцвэрийн хуультай. Нэг бөөрөнхий циклэрхүү. Бүх зүйлийг тэнцүүлж тэнцвэрийг хадгалах нь чухал./
Тэгээд ер нь хоол хийх дуртай хүмүүс ихэнх нь л мэднэ дээ. Өөртөө хичнээн гоё хоол хийсэн ч ганцаараа идэх нь ямар ч амтгүй болгодог. Мэдээж хүнд хоол хийж өгөх шиг хийсэн хоолоо идүүлээд баяр нэмэх шиг сайхан зүйл юу байхав. Амьдрал яг л түүний ижил. Хэн нэгэнд амьдралаа зориулж хэн нэгэнд аз жаргал өгч чадна гэдэг бол сайхан. Хийсэн бүхнээ бусадтай хуваах нь аз жаргал.
За тэгээд хүн болгон өөрсдийнхөө хоолыг хийгээд завгүй байгаа байлгүй. Амтлагчаа ихдүүлж багадуулалгүй, зөв орцоор гоё хоол хийж амтархан идээрэй. АХЛАХ ТОГООЧ НАРАА аз жаргал хүсье.

No comments:

Post a Comment