Monday, August 15, 2016

Хундага дарсны хүч

Даруухан тэр нэгэн
Дарс балгаж байгаа харагдана
Нийлж бүгд муулах гээд яахав
Эрүүл ухаан нь хүрэхээ больж
Элэгээ эмтэлж яваа юм билүү хэн мэдлээ
Гашуун дарсанд дурлах шалтгаан нь
Гарцаагүй болоод л хүртэж яваа биз
Муулах гээд яараад яахав
Магтах гээд ч яахав
Зовлонг нь нимгэлж чадаж л байвал
Зоргоороо түүнийгээ хүртэг
Алдаж харин амьдралаа залгихаас нь өмнө
Анхааруулж болиулахад л болно
Хүнтэрлээ гээд шаналал багасгахгүйг
Хүртсэнийхээ дараагаас л тэр мэдрэх биз
Ууж суугаа тэр залууг
Уулга алдаж шоолоод яахав
Ам нийлж яриад ч хэрэггүй
Сэтгэлээ онгойлгож чадалгүй
Бор дарсаар зөөллөж яваа биз
Сэхээ ороод ирэхээр
Бодол нь цэгцрээд ирэх биз
Эх дэлхийгээ хөлөөрөө тэмчин яваа
Эр хүнд бүү хорс
Эргээд босохоо мэдэж л байгаа бол
Эмтэрч нуран унадаггүй юм
Хундага дарсны хүчийг мэдэрч яваа нь тэр
Хуримтлагдсан зовлонгоо залгиж яваа нь тэр

No comments:

Post a Comment