Tuesday, July 19, 2016

Санаагаа тэмдэглэж авах энгийн арга


Бид заримдаа хийх гэж төлөвлөж байсан зүйлсээ бодох зуур гэнэтийн гэмээр гайхалтай төлөвлөгөө, ажлын санаа урсан орж ирдэг. Автобус, цайны цагаар, унтахын өмнө гэх мэтчилэн хаана ч хэзээ ч гайхалтай санаанууд толгойд харван орж ирдэг. Харамсалтай нь бид түүнийг тэмдэглэж аваагүйгээсээ болоод мартах нь элбэг. Тиймээс таны тэр гайхалтай санааг хэрхэн хадгалж авч үлдэх талаар бяцхан зөвөлгөө өгье.




1. Аппликейшн
 Хэрвээ та Android эсвэл IOS үйлдлийн системтэй утас барьдаг бол таньд энэ бол төвөггүй зүйл. Таны санааг хялбархан бичиж болох application-ууд appstore, playstore-оор дүүрэн бий. Минйи санал болгох application бол Onenote.
Таны дэлгэцэн дээр onenote badge нэмэлт icon байрлагдах бөгөөд та түүн рүү орж дэлгэцнийхээ хажууд bubble үүсгэн хэзээ ч хаана ч орж ямар ч хэлбэрээр ажил болон өөрийн санаагаа бичих боломжтой.






2. Өөр лүүгээ мессеж бичих
Миний хувьд хамгийн их ашигладаг арга. Хэрвээ таньд дээр дурьдсан ухаантай утас байхгүй бол өөр лүүгээ эсвэл дурын цифрнүүд сонгож аваад мессеж бичиж болно. Гол нь тэр мессежээ устгаж болохгүй гэдгээ мартваа.









3. Төсөөлөл
Үнэхээр бичиж тэмдэглэх боломжгүй байвал та ойр орчиноо нэг сайн хараад ав. Болж өгвөл бүр тогтоогоод ав. Хэсэг хугацааны дараа та өөрийн бодол болон санаагаа мартсан ч таны тархинд хадгалагдсан байдаг. Мөн түүнийг эргэн санах маш энгийн арга бол хаана ямар газар байснаа санах нь илүү дөхөм байдаг юм. Тэгэхээр та юу бодож байлаа гэхээсээ илүү хаана явж байхдаа бодлоо гэж бодох нь илүү ашигтай байж болох талтай. 

No comments:

Post a Comment