Tuesday, July 19, 2016

Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд сурчих хэрэгтэй.

За юу гэж эхэлмээр юм бэ дээ. Хүн амьдралдаа маш олон зүйлийг хийхийг хүсэж мөрөөддөг. Зарим нэг хүний мөрөөдөл биелэхэд нөгөө талд хэн нэгэн нь хохирогч болох тохиолдол байдаг. Оргилд хүрэх мөчид гэнэт л хаанаас гэмээр олон хүмүүс гарч ирнэ. Чамайг өгсөх замд чинь доороос чинь чангааж зулгааж зарим нь бүр чамайг хэзээ ч тэнд хүрч чадахгүй боль гэж хэлж байсан хүмүүс ч гэнэт л чиний найзууд болчихсон би чамайг чадна гэдгийг мэдэж байсан хэмээн ярьж эхэлнэ яг л аадрын дараах мөөг шиг. Гэхдээ хамгийн хөгжилтэй үйл явдал чамайг эргээд унах үед л болно доо. Ёстой л нээрээ чамд 2 үнэн байна хорвоогийн тоосыг хөдөлгөж байгаа чинь 1 үнэн чи дээрээс унасан чинь үнэн гээд л хажууд байсан хүмүүсээс яг л уут будаа цацаад атгаад үлдэж байгаа юм шиг л шигшигдсэн хэдэн найз, гэр бүлээс чинь өөр хэн ч үлдэхгүй.
Ингэлээ гээд бухимдах шаардлагагүй угаасаа л хэн нэгэн ямар нэгэн зүйл хийх гэж байхад хүмүүс тэр үйлдлийг нь ам булаацалдаж яриал шүлсээ нааж эхэлнэ. Бүр улаан нүүр лүү чинь харж байгаад л нулимж гарна даа. Шинэ зүйл хийж байгаа бол чи хэн нэгний эсэргүүцэл, дургүйцэл, атаархалыг заавал төрүүлдэг. Яваандаа тэр хүмүүс чинь чамайг хүлээж зөвшөөрч эхэлдэг. Яг тэр үед дахин шинэ гоё найзтай болно доо. Гоё найз гэдэг нь үргэлж чиний талаар муу муухайг ярьж явдаг чиний нүүр лүү нулимдаг хүмүүс шүү дээ. Хэн нэгэн чамайг дурсаад явна гэдэг сайхан биш гэж үү хаха. Мэдээж сайнаар бол шүү дээ.
Энэ бүхнээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл Нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд түүнд хариу өгч сурцгаая л гэж хэлэх гээд байгаа юм. Бид нөхцөл байдалд захирагдсанаараа, түүнд хэт их автсанаараа, түүнд тааруулж амьдрах эсвэл түүнээс хэт хараат байснаараа маш их алддаг. Илүү ойлгомжтой тайлбарлая л даа.
Нэг ёсондоо юу ч болж байсан хийж байгаа зүйлээ хийх хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Бидэнд зовлон саад бэрхшээл хэзээ ч хэлж ирэхгүй. Бас бид тэднийг удирдаж чадахгүй. За маргааш нэг зовчихъё гэж боддог хүн гэж юу байхавдээ. Бид удирдаж чадахгүй гэхдээ түүнд ямар хариу үйлдэл үзүүлэхээ сонгож болно. Түүнд ялагдах уу эсвэл түүнийг тоохгүй өнгөрөөх үү. Өнөөдөр цаг агаар ямар байгаагаас үл шалтгаалан өөрийн зорилгынхоо төлөө өнөөдөр хийх алхамаа хий.
Та Эверестийн оргил руу гарах гэж байгаа хүн. Өдөрт 20км алхана гэж өөртөө зорилго тавь. Салхитай шуургатай цэлмэг нартай ямар ч үед та 20 км л алхах ёстой. Энэ бол мэдээж зүйрлэл шүү :). Ингэснээр та нөхцөл байдлаас үл харгалзан зорилгынхоо төлөө явж сурах юм. Таны 20 км-ын марш ямар ч байж болно. Сард нэг удаа ном уншиж дуусгах, өглөө бүр 10 км гүйх, өдөрт өөртөө заавал 30 минутыг зарцуулах гэх мэт юу ч байж болно. Хамгийн гол нь таньд юу ч тохиолдсон та тэрхүү зүйлээ заавал хийж хэвших болоон төлөвших хэрэгтэй. ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ ӨНӨӨДӨР БОЛ БЭЛЭГ.

No comments:

Post a Comment