Sunday, July 17, 2016

Нэгэн шөнийн бодол

Хөлчүүхэн замын дунд
Хүрэл дугуйт тэрэгтэйгээ
Хүний биш
Зовлонгийн замаар явсаар
Хүрэлцээ муутай миний энэ тэрэг
Хүн багтаах ч зай алга
Ганцаар чи яв гэсэн шиг
Ганцаардлыг надад мэдрүүлэх гэсэн шиг


Багтаамж муутай энэ тэрэгт
Батням ганцаараа сажилсаар л
Хорвоо гэж юу юм бэ
Хоосон тал нутагт
Холхиж яваа минь амьдрал уу
Хэнэггүй явааг минь анзаараад
Хэдэн зовлон нэмэхийг
Хорвоо гэх үү
Нусаа гоожуулсан хүү ирээд
Нууцаа дэлгэх ярих юм
Амьдралд түүнд хатуу хандсан мэт
Адагтаа өөрөө алдаа гаргасан мэт
Тэргэндээ суулгах хүсэлтэй ч
Тэнүүлчлэх энэ амьралд минь
Орон зай минь багахан
Олиггүй зан минь ч багахан
Эрсдлээр дүүрэн замд
Эндэж нэгнийг оруулахыг хүссэнгүй

No comments:

Post a Comment