Tuesday, September 27, 2016

Эзэндээ очихгүй захидал

Сайн уу байна уу?
Сарнин бүдгэрэх дурсамж минь
Сэтгэлд орших бүсгүй минь



Хэзээ ч очихгүй энэхүү захидлыг
Хэнэггүйхэн бичиж суух энэ өдрийн мэнд
Гарт чинь хэзээ ч хүрэхгүй энэхүү зурвасыг
Сэтгэлээ шингээн сийлэн сууна

Тиймээ тэр өдрийг би үргэлж санадаг
Тэргэл сар түмэн ододтой
Тэнэгхэн чамтай минь хамт
Дэргэд минь мишээсэн тэр өдрийг үргэлж санадаг

Онгод хайлсан энэ үдэш
Отгоргуйд чамайг төсөөлж
Сэтгэлдээ дүрийг чинь буулгаж
Сэмхэн нуугдан инээд алдана

Cүйт бүсгүй минь болооч гэж
Сүр дуулиан тарихгүй ч
Сүүдэр буусан оройн зүүдэнд
Сүндэрлэх цамхаг байхыг хүснэ

Салхи хүчтэй салхилж
Санаа бодлыг минь хийсгэн одно
Чамд очих энэхүү үгс
Цагаа олохгүй төөрөх бололтой

Зүгээрдээ чи минь явж болно
Болохоор барах уу даа
Зүсрэх бороог халхалж чадахгүй ч
Бодлын алсаас харуулдаж суудаг

Энэ юу вэ гэж үү нулимс бишээ
Эгэлгүй хорвоо хураа мэлмийнд минь хайрлаж
Тиймээ би гуниглаагүй
Бодол минь ихдэж санааширч сууна

Гараа дахин ганц удаа өгөөч
Даарсан эсэхийг нь шалгах гэсэн юм
Нүдээ дахин нэг аниач
Хамгийн сүүлийн удаа гэнэтийн бэлэг барих гэсэн юм

No comments:

Post a Comment