Wednesday, September 21, 2016

Зүүд чи над дээр ирээч

Дуг нойрон дунд утас хангинан дуугарна. Би нойрмог байсан тул арай гэж утсаа аван хэн залгаж байгааг хартал...Үгүй байлгүйдээ. Надруу хэзээ ч залгахгүй байх гэж бодож байсан тэр хүн байлаа. Тиймээ би ч бас итгэж чадахгүй байсан. Юу мэдрэгдсэн гэж санана. Догдлол гомдол баяр баясал уйтгар гуниг зовинол мэдэрч болох бүхий л мэдрэмжийг зэрэг мэдэрч үүнийг зүрх дааж ядан байх шиг хавирга цээжийг минь цөмлөх гэж байгаа аятай цохилно. Тиймээ авах гэсэн товчийг дарахад надад эргэлзэх болоод эмээх бодол байсангүй. Яагаад гэж үү? Би удаан хүлээсэн дуудлага шүү дээ.

Түүний хоолойг сонсох нь чихэнд ирэх чимээ бүрийн дундаас хамгийн ОНЦГОЙ нь. Энэ удаа хүлээлт минь юу болж хувирахыг даанч таамаглаж байсангүй. Утасны цаанаас уйлах чимээ...Хоолой зангирч ихэр татан нулимсаа арчих чимээгүй миний сонорт биш зүрхэнд сонстож байлаа. Учир юуг лавласан ч тэрээр нэг ч үгийг надад хэлсэнгүй. Чимээгүй сонсох ёстойгоо ойлгон сэтгэлээ барин амаа дарав. Үүнээс хойш би юу болсоныг санахгүй байна. Нэгэнт нар мандаж өглөө болоход би юу болсоныг санах гэж хичээсэн ч толгой сэтгэл дурсамж 3т минь юу ч алга. Шүүрэн авсан утсаа шалгахад түүний залгасан гэсэн тэмдэглэл байхгүй байлаа. Би хайсаар л. Арай энэ бүхэн....Тийм бололтой
Зүүд чи над дээр дахин хэзээ зочлон ирэх вэ?

No comments:

Post a Comment